МЭНДЧИЛГЭЭ


Хурлын дарга
 Л.Жаргалсайхан  Доктор, /Ph.D./ профессор

 

Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач та бүхнийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монголын Химийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “ХИМИ 2024” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хуралд оролцож, эрдэм судлалын ажлынхаа шинэлэг үр дүнгээ бидэнтэй хуваалцаж, эх орондоо химийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, химич мэргэжилтэн бэлтгэхэд учирч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замын талаар санал бодлоо солилцохыг урьж байна.

Химийн салбарын ололт амжилтыг хэрэглэдэггүй салбар, ашигладаггүй хүн ч гэж байхгүй болсон өнөө үед, эрдэс баялгийн арвин их нөөцтэй, дал шахам сая малтай, онгон дагшин байгальтай, хүн ам цөөтэй, үйлдвэрлэгч биш импортлогч орны химич-судлаач бидний үүрэг оролцоо асар их юм.

Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх,  нөөцийг зохистой ашиглах, хүнсний хангамж, аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, доройтол, цөлжилтөөс сэргийлэх, усгүй технологи, нүүрстөрөгч багатай ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хог хаягдлын менежментийг сайжруулж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нөөцийг хэмнэх зэрэгтэй холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэхэд химичид бид анхаарч, судалгаа хөгжүүлэлтийн ажлаа эдгээртэй уялдуулах шаардлага бий болж байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг нэлээд онцлог байдлаар, химийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна энэ салбартай холбоотой бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, бодлого барьдаг  төрийн байгууллага гээд бүхий л чиглэлийн төлөөллийг оролцуулах боломж олгож байгаагаараа онцлог юм.

“Эвт шаазгай буг барина” гэсэн үг байдаг. Бид энэ хурлын үеэр хамтдаа судалгаа шинжилгээний ажлын шинэ үр дүнгээ хэлэлцэж, туршлагаа солилцон, цаашдын судалгааны ажлын чиглэлээ тунгаан ярилцана. Төрийн байгууллага, үйлдвэрлэгч нарынхаа санаа бодлыг сонсож, хамтран ажиллах, улс орны болон бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх төслүүдийг хамтран  хэрэгжүүлэх санаа оноог олж авна. Ингэснээр судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа улам сайжирч,  бидний судалгааны ажлын үр дүн үйлдвэрлэл практикт нэвтрэн улс орны хөгжилд хувь нэмэр оруулан, үр өгөөжийг нь бид өөрсдөө амсах боломж нөхцөл бүрдэх эхлэл болно гэдэгт итгэж байна.

Олон жил хамтран ажилласан хуучин андууд, шинээр танилцах хамтран зүтгэгч нартаа амжилт хүсэж, ”ХИМИ-2024” хурал дээр уулзахын ерөөл дэвшүүлье.

 

УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР БОЛСОН МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ

                     УХААН ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭХ БОЛТУГАЙ.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

“ХИМИ-2024” Үндэсний эрдэм шинжилгээний II дугаар хурлын дарга

Проф. Доктор Л. Жаргалсайхан

Шинжлэх Ухааны Академи
Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал

 

Хурал зохион байгуулах ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч

Т. Аззаяа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭШТА, доктор

 

Ажлын хэсгийн гишүүд

    1. Б. Хулан, Органик химийн лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор
    2. О. Сарангэрэл, Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, ЭША, доктор
    3. Г. Шийрав, Нүүрсний химийн технологийн лабораторийн эрхлэгч, ЭШАА, доктор
    4. Д. Оюунцэцэг, Экологийн химийн лабораторийн эрхлэгч, ЭШАА, доктор
    5. Ш. Нямдэлгэр, Органик бус химийн лабораторийн эрхлэгч, доктор
    6. Э. Отгонжаргал, Эрдсийн технологийн лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор
    7. Н. Эрдэнэчимэг, Хүнсний химийн лаборатори, ЭШТА, доктор
    8. С. Энхтуул, Органик бус химийн лаборатори, ЭШТА, доктор
    9. Б. Нарандалай, Органик бус химийн лаборатори, ЭШАА, доктор
    10. А. Ариунаа, Нүүрсний хими-технологийн лаборатори, ЭШАА, доктор
    11. А. Солонго, Байгалийн нэгдлийн химийн лаборатори, ЭШАА, доктор
    12. М. Одончимэг, Хүнсний химийн лаборатори, ЭШАА, доктор
    13. А. Ариунсайхан, Биохимийн лаборатори, ЭША, доктор
    14. Э. Эрдэнэдолгор, Биохимийн лаборатори, ЭША, доктор
    15. О. Алтантуяа, Материал судлал технологийн лаборатори, ЭША, доктор
    16. Л. Мөнхгэрэл, Хүнсний химийн лаборатори, ЭШДэА, доктор
    17. Н. Навчцэцэг, Нүүрсний хими технологийн лаборатори, ЭША, доктор
    18. Ц. Золзаяа, Материал судлал технологийн лаборатори, ЭШДэА, доктор
    19. Ц. Болор, Байгалийн нэгдлийн химийн лаборатори, ЭШДэА, доктор
    20. О. Болормаа, МУИС-ийн профессор, доктор
    21. Н. Эрдэнэ, МУИС-ийн ИТС-ийн дэд профессор, доктор
    22. Д. Хасбаатар, МУИС-ийн ИТС-ийн дэд профессор, доктор
    23. Ю. Ганчимэг, ШУТИС-ийн дэд профессор, доктор
    24. Б. Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэд профессор, доктор
    25. Б. Норовсүрэн, МУБИС-ийн дэд профессор, доктор
    26. Н. Наранцогт, МУБИС-ийн дэд профессор, доктор

Шүүмжлэгчид